Сайтыг ашиглах нөхцөл
VIBE Fact Checking Club-ийн вэбсайтыг ашигласнаар та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Сүүлд шинэчилсэн: 2026.11.02
1. Ерөнхий
Энэ вэбсайтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) дэргэдэх VIBE Fact Checking Club эрхлэн ажиллуулдаг. Хувь хүний мэдээллийг хэрхэн ашиглах тухай Нууцлалын бодлого-оос уншина уу.
2. Манай агуулга
Бид нийтлэл бүрийг олон эх сурвалжаас тулган шалгаж, ашигласан эх сурвалжаа нийтлэлдээ дурддаг. Гэсэн хэдий ч манай агуулга нь мэдээллийн зорилготой бөгөөд хууль зүй, санхүү, эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөөг орлохгүй.
3. Засвар хийх бодлого
Нийтлэлд алдаа олж харвал баримт, эх сурвалжийн хамт бидэнд мэдэгдээрэй. Алдаа нь батлагдвал нийтлэлийг засаж, доор нь «Засвар» гэсэн тэмдэглэлд юуг, хэзээ зассанаа ил тод бичнэ.
4. Бүртгэл
- Бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл оруулна.
- Нууц үгээ бусдад бүү дамжуул. Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.
- Энэхүү нөхцөлийг зөрчсөн бүртгэлийг бид урьдчилан мэдэгдэлгүйгээр түр хаах, эсвэл устгах эрхтэй.
5. Хэрэглэгчийн оруулах агуулга
Сэтгэгдэл, илгээсэн мэдээ, санал хүсэлтэд дараах зүйлсийг оруулахыг хориглоно:
- Хууль бус, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, заналхийлэл, доромжлол агуулсан бичвэр;
- Бусдын хувийн мэдээлэл (утас, хаяг, зураг гэх мэт)-ийг зөвшөөрөлгүй нийтлэх;
- Бусдын зохиогчийн эрхтэй бичвэр, зургийг зөвшөөрөлгүй оруулах;
- Спам, сурталчилгаа, хуурамч мэдээлэл тараах.
Илгээсэн мэдээг редакц хянаж, шаардлагатай бол засварласны дараа нийтэлнэ. Агуулга илгээснээр та түүнийг VIBE-ийн сайт болон сошиал хуудсуудад нийтлэхийг зөвшөөрч байна. Дүрэм зөрчсөн агуулгыг бид устгах эрхтэй.
6. Оюуны өмч
VIBE-ийн бичсэн нийтлэлийг эх сурвалжийг нь (VIBE болон нийтлэлийн холбоос) тодорхой дурдсан тохиолдолд хуваалцаж болно. Нийтлэлд ашигласан бусдын зураг, бичвэр нь тухайн зохиогчийн өмч бөгөөд зураг бүрийн доор зохиогч, лицензийг нь бичсэн байгаа.
7. Хариуцлагын хязгаар
Манай агуулгад үндэслэн гаргасан шийдвэрийн үр дагаврыг VIBE хариуцахгүй. Сайтад байрлах гадны холбоосын агуулгыг бид хянадаггүй тул хариуцлага хүлээхгүй. Техникийн шалтгаанаар сайт түр ажиллахгүй байж болно.
8. Төслийн тухай
Энэхүү вэбсайт нь Европын Холбооны санхүүжилтээр бүтээгдсэн. Агуулгыг VIBE баримт шалгагч оюутны клуб бүрэн хариуцах бөгөөд Европын Холбооны байр суурийг илэрхийлэхгүй.
9. Өөрчлөлт ба холбоо барих
Нөхцөлд өөрчлөлт орвол энэ хуудсанд нийтэлж, дээд хэсгийн огноог шинэчилнэ. Энэ нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.