Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Баримт шалгалт

Бидний тухай

Бидний тухай

Шалгагдсан баримт. Оюутны дуу хоолой.

VIBE бол Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн (МУБИС) дэргэдэх баримт шалгагч оюутны клуб юм. Бид цахим орчинд тархаж буй эргэлзээтэй мэдээллийг шалгаж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэдэг.

Бидний зорилго

Яагаад бид энэ ажлыг хийдэг вэ?

Хуурамч мэдээлэл хурдан тархдаг ч түүнийг шалгах цаг хүн бүрт байдаггүй. Бид баримт шалгах арга зүйд суралцсан оюутнуудын хүчээр нийгмийн мэдээллийн дархлааг бэхжүүлж, залуучуудын хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэхийг зорьдог.

01Албан ёсны платформКлубийн бэлтгэсэн нийтлэл, судалгаа, мультимедиа контентыг нэг дор архивлаж, олон нийтэд нээлттэй хүргэх.
02Мэдээллийн дархлааЯлангуяа өсвөр үе, залуучуудад хуурамч мэдээллийг таних аргыг зааж, чиглүүлэх.
03Оюутны оролцооБаримт шалгах чиглэлээр ажиллаж буй оюутнуудын дуу хоолойг нийгэмд хүргэх.
04Найдвартай эх сурвалжЭргэлзээтэй мэдээллийг шуурхай шалгаж, олон нийтэд үнэн зөвөөр мэдээлдэг баталгаатай эх сурвалж болох.
Арга зүй

Бид баримтыг хэрхэн шалгадаг вэ?

  1. Мэдээллийг сонгох. Олон нийтэд нөлөө үзүүлж буй, шалгаж болохуйц мэдэгдлийг сонгоно.
  2. Анхдагч эх сурвалж хайх. Хэн, хэзээ, ямар нөхцөлд хэлснийг тодорхойлж, албан ёсны баримт бичиг, мэргэжилтнүүдээс лавлана.
  3. Нотлох баримтыг харьцуулах. Хэд хэдэн бие даасан эх сурвалжаас мэдээллийг тулган шалгана.
  4. Үнэлгээ өгч, ил тод нийтлэх. Дүгнэлтээ доорх үнэлгээний аль нэгээр тэмдэглэж, ашигласан эх сурвалжуудаа нийтлэлдээ дурдана.
ҮНЭНМэдэгдэл баримтаар бүрэн нотлогдсон.
ХЭСЭГЧЛЭН ҮНЭНЗарим хэсэг нь зөв боловч чухал нөхцөл орхигдсон.
ХУДАЛБаримт мэдэгдлийг үгүйсгэж байна.
БАТАЛГААЖААГҮЙНотлох эсвэл үгүйсгэх хангалттай баримт олдоогүй.
Төслийн тухай

“Өөрчлөлтийн дуу хоолой” төсөл

Энэхүү вэбсайт нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Дойче Велле Академи хамтран хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд бүтээгдсэн.

Funded by the European Union · DW Akademie · Media Council of Mongolia · Voices for Change · МУБИС

Энэхүү вэбсайт нь Европын Холбооны санхүүжилтээр бүтээгдсэн. Агуулгыг VIBE баримт шалгагч оюутны клуб бүрэн хариуцах бөгөөд Европын Холбооны байр суурийг илэрхийлэхгүй.

Шалгуулах мэдээлэл байна уу?

Эргэлзээтэй мэдээлэл, санал хүсэлт, хамтран ажиллах санаагаа бидэнд илгээгээрэй.

Бидэнд бичих →
Scroll to Top