Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

Цаа бугын мөр бүдгэрэх аюул ойртсоор…

Манай орны хоймор нутагт Сибирийн их тайгын шилмүүст ойн урд зах оршдог. Цаа бугын өлгий тайга нутаг өвөлдөө 54-55 хэмд хүрч хүйтэрнэ. Эгц цавчим хадан оргил, шигүү ойгоор хүрээлэгдсэн тайгад машин тэрэг тэр болгон очоод байх боломжгүй аж. Хотжилтын сүүдэрт дарагдаж, хүний хөлд талхлагдалгүй онгон зэрлэг төрхөө хадгалан үлдсэн энэ л нутгийг байгаль ээж өөрөө л олны хөлөөс хамгаалдаг ч юм уу гэмээр. 

Гэвч дэлхийг нөмөрсөн уур амьсгалын өөрчлөлтийн “салхи” унаган зэлүүд тайгыг ч тойрохгүй нь. Сүүлийн жилүүдэд эрчимжээд буй температурын өөрчлөлт, цэвдгийн хайлалт, ойн түймэр зэрэг хүчин зүйлс тайгын экосистемийг өөрчлөн, амьтан ургамлын амьдрах орчин доройтоход нөлөөлөх боллоо. Иймд Posted.mn сайтын редакцаас байгаль орчны өөрчлөлт тайга нутгийн экологийн тэнцвэр, цаа бугын амьдрах орчинд хэрхэн нөлөөлж буй талаар энэхүү нийтлэлийг бэлтгэн хүргэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top