
Монгол Улс болон Евро-Азийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр өнөөдрөөс /2026.07.22/ хэрэгжиж эхэллээ. Тус хэлэлцээрийн хүрээнд нийт 367 төрлийн бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцсон байна.