Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

У.Хүрэлсүх 3 минут хүрэхгүй үг хэлэхдээ 56 удаа ширээ тогшиж, “одоо, би, Орос, төр, ард түмэн” гэх үгсийг олон давтав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нефтийн бүтээгдэхүүн, түлш, шатахууны нийлүүлэлт, түгээлтийн асуудлаар холбогдох сайд нар, хууль сахиулах байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзсан талаарх бичлэгийг өөрийн цахим хуудаст байршуулсан. Тус бичлэг 3 минут 27 секунд үргэлжилж байна. Үүний 2 минут 40 секундэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ганцаар ярьж, үүрэг чиглэл өгч байгаагаа илэрхийллээ. Энэ үеэр ширээг 56 удаа тогшлоо. Нийт 420 орчим үг хэлснээс “одоо, би, Оросын, төр, ард түмэн” гэх үгсийг хамгийн олон давтаж хэлэв.
Тодруулбал, 25 удаа “одоо”, долоон удаа “би”, таван удаа “Оросын” таван удаа “төр”, таван удаа “ард түмний” гэх үгийг ашиглан ярьсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top