Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Баримт шалгалт

“Медиа ба мэдээллийн боловсрол” сэдэвт арга хэмжээг МУБИС-ийн Номын сангийн I давхрын хурлын танхимд 10-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Нийтлэлийн зураг
МУБИС-ийн “VIBE MNUE” болон МУИС-ийн “ NUM Journalists клуб” клубүүд хамтран “Медиа ба мэдээллийн боловсрол” сэдэвт арга хэмжээг МУБИС-ийн Номын сангийн I давхрын хурлын танхимд 10-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөг нь оюутан залуус цахим орчин дахь худал ба дэгс мэдээллийг (Disinformation) fact check хийх, медиа боловсролын нөлөөлөл болон сэтгүүл зүйн үүргийг ойлгож ухамсарлахад чиглэгдсэн. Арга хэмжээг НХУС-ийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож нээж үг хэлсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу салбарын эрдэмтэн багш нар дараах чухал сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.
Медиа ба мэдээллийн боловсрол хичээлийн хэрэгцээ шаардлага: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор М.Одмандах
Нийгмийн сэтгэл зүй, дэгс мэдээллийн (Disinformation) нөлөө: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Г.Мэндхүү
Медиа ба мэдээллийн боловсрол хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн танилцуулга: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн доктор Б.Чинзориг
Сэтгүүл зүй боловсруулах үүрэгтэй юу?: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргал
Мөн МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор Б.Надмид төслийн үр дүнг танилцуулж арга хэмжээ өндөрлөлөө. Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед олон нийтэд мэдээллийг нягтлан шүүж ашиглах мэдлэг олгох, их дээд сургуулиудын сэтгүүл зүйн клубүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус өдөрлөг чухал ач холбогдолтой боллоо.
Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төсөл.
Төслийг санхүүжүүлэгч: EU Delegation to Mongolia

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top