Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

Монгол дата инженер дэлхийн топ -д багтлаа

Хуваалцах:
FacebookMessengerXTelegram
MLUB
Наадмын өдрүүдэд Монголын технологийн салбарт нэгэн чих баясгам мэдээ дуулдсан нь Ч.Алтан-Өлзий өгөгдлийн салбарын хамгийн нөлөө бүхий топ 100 манлайлагчийн нэгээр шалгарсан явдал байлаа.
Тэрээр HotTopics Global CDO 100 жагсаалтад анх удаа нэрлэгдсэн юм.
Энэ бол монгол инженерүүдийн мэдлэг, ур чадвар, манлайлал дэлхийд тэргүүлэх хэмжээнд ирсний тод нотолгоо байлаа.
Уг жагсаалтад хэдэн зуун тэрбум долларын үнэлгээтэй топ компаниуд болох JPMorgan Chase, Mastercard, Visa зэрэг бизнесийн томоохон акулуудын CDO буюу өгөгдөл хариуцсан захирлууд багтжээ.
Altan-Ulzii Chuluun нь хиймэл оюун, машин сургалтын коммунити болох MLUB-ийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Монголбанк, санхүүгийн салбар, бодлого боловсруулах чиглэлд мөн өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм.
Өгөгдөл гэдэг орчин цагт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гол тулгуур багануудын нэг болоод байгаа билээ. Иймд үүнд мэргэшсэн инженерүүд хамгийн өндрөөр үнэлэгдэх болоод байна.
Энэ мэдээг хуваалцаарай
FacebookMessengerXTelegram

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top