Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

МОНГОЛ БАХАРХАЛ ЗӨВХӨН ТҮҮХЭНД БУС, БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД ОРШДОГ

Хуваалцах:
FacebookMessengerXTelegram
Чингис хааны морьт хөшөө цогцолбор, Төрийн далбаа мандсан нь

Монгол бахархлын өдөр тохиож буй энэ өдөр үндэсний өв соёл, хэл бичиг, уламжлалаа залуу үедээ өвлүүлэхийн ач холбогдлыг эргэн сануулж байна.

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд түүх, өв соёл, үндэсний үнэт зүйлсээрээ бахархахын зэрэгцээ ирээдүй хойч үедээ юу өвлүүлэн үлдээж байгаагаа эргэцүүлэх боломж юм.

Монгол бахархлыг зөвхөн Чингис хааны байлдан дагуулалт, Их Монгол Улсын сүр хүчээр хэмжих боломжгүй. Харин эх хэлээрээ зөв ярьж, үндэсний бичгээ суралцаж, өв уламжлалаа хүндэтгэн хамгаалж байгаа хүн бүрийн үйлдэлд үндэсний бахархал оршдог.

Төрийн хүндэт харуул Төрийн ордны өмнө Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь

Энэ сард Монгол Улс даяар “Монгол бахархал – Бүтээлч сар” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд уг аяны хүрээнд монгол хэл, бичиг, түүх, соёл, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг сурталчлах олон төрлийн үйл ажиллагаа өрнөж байна.

Тухайлбал, өнөөдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол зохион байгуулагдахаар товлогджээ.

Төрийн хүндэт харуулын хөгжмийн баг Төрийн ордны өмнөх талбайд

Өнөө цагт залуус дэлхийн соёл, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ өөрийн үндэсний онцлогийг хадгалж үлдэх нь чухал юм. Учир нь эх хэл, бичиг соёл гэдэг зөвхөн өнгөрсөн үеийн өв биш, харин ирээдүйд биднийг хэн болохыг тодорхойлох үнэт зүйл билээ.

Монгол бахархал гэдэг өнгөрсөн түүхээрээ бахархах төдий зүйл биш. Өв соёлоо мэддэг, хайрладаг, дараагийн үедээ өвлүүлж чаддаг байхад оршино.

Мэдээ бэлтгэсэн: А.Жаргалцэцэг

Энэ мэдээг хуваалцаарай
FacebookMessengerXTelegram

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top