Улаанбаатар
Өнгөний горим
Үсгийн хэмжээ
Шинэ мэдээ

Чингис хааны тухай сонирхолтой 3 баримт

Хуваалцах:
FacebookMessengerXTelegram

Нэг түмэн цэрэг хааныг хамгаалдаг байв

864 жилийн өмнөх билгийн тооллын гуравдугаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 нд Их Эзэн Богд Чингис хаан Онон голын дэргэдэх Дэлүүн болдогт төржээ. Төрөхдөө улаан нөж атгаж төрсөн гэж түүхийн баримтад тэмдэглэгдсэн байдаг.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10нд тохиож байна. Энэ өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 04 тоот зарлигаар бүх нийтийн амралтын өдөр болгосон.

Чингис хааны тухай сонирхолтой 3 баримт

1 .ТҮҮНИЙ ХУВИЙН ХАМГААЛАЛТЫН АЛБА 10,000 ХҮНТЭЙ БАЙЖЭЭ.

“Хишиг” хэмээх хааны хамгаалалтын алба зөвхөн бие хамгаалагчдаас бүрддэггүй  байв. Тэд өдөр, шөнийн ээлжээр ажиллахаас гадна хааны ордны үйлчилгээг хариуцаж, төрийн удирдлагад ч нөлөөтэй байжээ. Мөн шөнө гарах ээлжтэй цэргийг “Хэвтүүл цэрэг” хэмээдэг байв.

2. ЧИНГИС ХААНЫГ АМЬД СЭРҮҮНД НЬ ЗУРСАН БАТТАЙ ХӨРӨГ ОЛДООГҮЙ.

Өнөөдөр бидний мэддэг Чингис хааны хөргүүдийн аль нь ч түүний амьд ахуйд нь зурсан нь батлагдаагүй. Түүний жинхэнэ төрх ямар байсныг түүхчид бүрэн тогтоож чадаагүй хэвээр байна. Өнөөгийн бидний хоймроо залсан хөрөг нь Чингис хааныг амьд сэрүүн байхад нь нүдээр харж, хамт зүтгэж явсан ахмад дайчид, шадар туслахуудынх нь аман зураглал дээр тулгуурлан зуржээ. Хубилай хаан 1278 онд өөрийн өвөг эцгийн дүрийг хамгийн бодитой гаргахын тулд энэхүү ажлыг биечлэн шалгаж, ордны тахилын сүмд залуулсан байна

3. ТӨРИЙН ӨРТӨӨ БҮРТ 20 МОРЬ БЭЛЭН БАЙЛГАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙЖЭЭ.

Монголын эзэнт гүрний өртөөний системд албан ёсны элч, мэдээ хүргэгчид замын өртөөнөөс шинэ морь авч, аяллаа үргэлжлүүлдэг байв.

Тухайлбал, Жувейний тэмдэглэлд өртөө бүрийг 20 морьтой байлгах зохион байгуулалтыг дурдсан байдаг.

 

Чингис хаан нь Монголын хагархай бутархай аймгуудыг нэгтгэж 1189 онд Чингис хаанаар өргөмжлөгдөн, 1206 онд Их Монгол улсыг байгуулсан нь дэлхийн түүхэн дэх гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

 

 

Мэдээ бэлтгэсэн: У.Мөнх-Очир

Энэ мэдээг хуваалцаарай
FacebookMessengerXTelegram

Сэтгэгдэл үлдээх

Scroll to Top