
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Хаадын тамга Хубилай Хаан” уран сайхны хиймэл оюун ухаанаар хийгдсэн киноны постерыг толилууллаа.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Nomidia Pictures-ээс Хиймэл оюун ухаанаар хийсэн Хаадын тамга Хубилай хаан хэмээх уран сайхны киноны албан ёсны постерыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг бүтээл нь Монголын анхны бүрэн хэмжээний хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн уран сайхны түүхэн кино гэдгээрээ онцлог юм. Кинонд Их Хааны бага наснаас эхэлсэн түүх, хожим дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Хубилай Хааны амьдралын тухай гарах юм. Түүхийг зөвхөн уншдаггүй, Түүхийг мэдэрдэг гэдэг ойлголт хүмүүст өгөх зорилготой Хаадын тамга Хубилай Хаан уран сайхын кино 11 дүгээр сарын 26ны өдөр бүх кино театрын дэлгэцнээ гарна.
Мэдээ бэлтгэсэн: Л.Оюунтогтох